ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цахилгаанаа хэмнэх аргууд

    Гэртээ цахилгаанаа хэмнэх аргуудаас танд зөвлөе.

     

     

     

     

    1

    Хүмүүс ихэвчлэн нөүтбүүкээ Sleep mode дээр нь тавьж орхих нь бий. Гэтэл энэ үед цахилгааныг бага хэмжээгээр зарцуулсаар байдаг учир  бүрэн унтрааж багаарай.

    2

    Хөргөгч бохирдсон үедээ доторхи бүтээгдэхүүнээ хөргөөхийн тулд илүү  их цахилгаан зарцуулдаг байна.  Тиймээс хөргөгчийг цэвэр байлгах нь тог хэмнэх нэг боломж.

     

    3

    Хөргөгчөө халаагч,  зуух,тени гэх мэт халалт үүсгэдэг зүйлээс хол байрлуулаарай. Ойр байх нь мөн л цахилгаан зарцуулалтыг нэмдэг байна.

    4

    Цахилгааны мөнгөний 10  хувийг гэрэлтүүлэгт зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тог бага зарцуулдаг сүүн гэрлээр гэрлийн шилээ сольвол цахилгааны мөнгөө хэмнэх боломжтой.

    5

    АНУ-ын Эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаагаар ахуйн цахилгааны зарцуулалтын 70 хувь нь үргүй буюу дэмий урссаныг тогтоожээ. Тодруулбал зурагт, ус буцалгагч, будаа агшаагч,  гэх мэт цахилгаан хэрэгслээ хэрэглээгүй үедээ залгуураар салгахгүй орхих, цаг тааруулж ашиглах горимд шилжүүлэх зэрэг нь бага багаар  тог залгисаар байдаг байна  Иймээс хэрэглээгүй үедээ үргэлж залгуураар салгаарай. Гар утасны цэнэглэгчээ залгаатай орхих, уртасгагчтай олон залгуурыг ашиглаагүй үедээ унтрааж байхаа мартуузай.

    6

    Урдаа хаалгатай угаалгын машин дээрээ хаалгатайгаа бодоход бага тог зарцуулдаг байна. Мөн хувцас хатаагч цахилгаан их зарцуулдаг тул боломжтой бол түүнийг ашиглахаас зайлсхийсэн нь дээр.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй