ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БНХАУ-ын тухай бидний мэдэхгүй баримтууд

    2030  он гэхэд БНХАУ-ын хотууд тус бүр 350 сая хүнээр нэмэгдэж нэг хотын хүн ам Америкийн одоогийн бүхэл бүтэн улсынх нь хүн амаас давна.      


    Хятадад 64 сая эзэнгүй, орхигдсон байшин барилга бий.  Тэр чигтээ эзэнгүй сул хот ч  бий. Хэдий  уран сайхан барилга,  байгууламжтай,  орчин үеийн хотууд ч гэсэн тэнд хөл хөдөлгөөн байхгүй. Сүнстэй хот хэмээн нэрлэгддэг дээрх хотуудад 17 тэрбум долларын хөрөнгөө царцсан гэж тооцоолжээ. /Ордос, Zhengzhou, Zhengdong, Dantu/

    Хиймэл гацуурын  85 хувь, тоглоомын 80 хувийг Хятадад үйлдвэрлэдэг.

    Хэрэв БНХАУ жилийн орлогоо тэр чигт нь барилгажуулалтад зарцуулвал  Бээжин хотын иргэн бүр 10 ам метр орон сууц худалдан авах болох боломжтой. Гэхдээ Хятадад 1 ам метр  талбайн үнэ 26000 юань буюу 3800 $, харин хүн амын дундаж орлого сарын 2000 юань байдаг тул энэ нь иргэдийн хувьд боломжгүй .

    БНХАУ гахайн аж ахуйгаараа дэлхийд тэргүүлдэг.

    Хятадууд секунт бүрт 50 мянган тамхи "шатаадаг".

    Тус улсын говь цөл Перу улсын нутгаас том бөгөөд жил бүр 2200 кв километрээр өргөжиж буй.

    Дэлхийн хамгийн том худалдааны төв Хятадад бий. Гэвч уг төвийн 99 хувь нь 2005 оноос хойш эзгүй байгаа юм байна.

    Хятадад христийн шашинтны тоо маш хурдтай нэмэгдэж байгаа бөгөөд Италийн христчдээс ч олон болжээ. Өдгөө 54 сая христийн шашинтай хүн тус улсад бий аж.

    Хувьсалын онолд хамгийн их итгэдэг ард түмэн гэвэл тэднийг нэрлэж болно. Учир нь хятадуудын 74 хувь  нь хувьсалын онолд итгэдэг бол энэ тоо Их Британид 68%, ОХУ-д 48%, АНУ-д 42%, Өмнөд  Африкт 41%, Египетэд 25% болж буурчээ.

    Цаазаар авах шийтгэлийн тоогоороо тус улс дэлхийн дундажаас 4 дахин өндөр.

    Жилд 45 тэрбум ширхэг савхыг тус улс хэрэглэдэг.

    Фэйсбүүк, твиттер ашиглах болон Нью Иорк таймс сонин уншихыг 2009 оноос хойш  улсад хориглосон.

    Агуйд аж төрдөг 35  сая хүн одоо хүртэл Хятадад бий.

    700  сая хүн бохирдолтой уснаас ундаалдаг гэсэн судалгааны дүн гарчээ.

    30 секунт тутамд 1 гажигтай хүүхэд төрдөг.

    3 оймс тутмын нэг нь Оймсны хот гэгдэх Zhuji-д  үйлдвэрлэгдсэн байдаг.

    Европт гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг хориглосон байдаг бол  Хятадад энэ хэвийн үзэгдэл гэж болно.

    Жилд 4 сая муур хятадуудын хүнс болдог.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй