ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Төгсцогт анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

    Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт АНУ-ын Калифорни мужийн Онтарио хотын “Citizens Business Bank Arena ордонд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь Америкийн Габриэл Брэкстон байв.

    Тоглолтын нэгдүгээр раунд эхэлсэн үеэс манай тамирчин давуу тоглолт үзүүлж өрсөлдөгчөө 47 секундэд хүнд цохилтоор ялсан юм. Түүний өрсөлдөгч 30 настай, мэргэжлийн боксын 11 дэх тулаан нь байжээ.

    Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьсан анхны гараагаа ийн амжилттай эхлүүллээ. Тэрбээр тоглолтынхоо өмнөхөн  өөрийн цахим хуудастаа "Би сайн тоглолт үзүүлэх болноо"хэмээн бичсэн байв.АНУ-ын Калифорни мужид ажиллаж, амьдарч буй Монголчууд гавьяатынхаа тоглолтыг ихэд дэмжиж, сэтгэлийн дэм өгсөн аж.

    Түүний өрсөлдөгч Габриел Брэкстон  мэргэжлийн боксын рингэд 10 удаа тулалдаж, хоёр ялалт байгуулан найман удаа ялагджээ. Тэдний  тулааны дараа мэргэжлийн боксын шилдгүүд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нар халз тулалдах юм.

    Дараад бичлэг үзнэ үү!

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй