ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Дүнжингарав-2015” уралдаанд түрүүлж, айрагдсан эрлийз морьдыг хассан шийдвэр гарав

    “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааны дараа  энэ сарын  02-нд азарга насны 6, 8, 9, 10-т, соёолон насны 6, 7, 8, 9-д давхисан морьдын эздээс бичгээр гомдол ирсний дагуу түрүүлж, айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлсэн билээ.

    “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааны азарга насанд түрүүлж, айрагдсан азарга, соёолон насны морьдыг дахин нягтлаад Зохион байгуулах комиссоос санал оруулсны дагуу Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М. Энхболд өнөөдөр (3 сарын 13)  тэргүүлэгчдийн хуралдаан зарлаж дараах шийдвэрийг гаргажээ.

    Азарганд түрүүлж, айрагдсан

            1.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Давгадоржийн Цэрэнжигмэдийн Зээрд,

            2.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын Хонгор,

            3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын Хонгор,

            4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Гомбожавын Баярцогтын Хүрэн, 

    Соёолон насанд түрүүлж, айрагдсан

      1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Бадамгаравын Бадраагийн Хар, 

    2.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Дамбын Хишигжаргалын Цагаан,

    3.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн Зээрд,

     4.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэндамбын Хээр соёолонг тус тус хасахаар санал нэгтэй шийдвэрлэлээ.

    “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны азарга

       1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Түвдэндоржийн Болдбаатарын Халиун,

       2.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул уяач Батсүхын Наранхүүгийн “Монгол” хээр,

      3.Архангай аймгийн Өндөр-Улаансумын уугуул уяач Шаравжамцын Бадамжунайн Хүрэн,

      4.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул уяач Хуягтбаатарын Лхагважавын Ягаан,

       5.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул уяач Дагвын Доржийн Зээрд, 

    Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны соёолон нас

     

    1.Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул уяач Баянжаргалын Баттөрийн Халиун,

       2.Баянхонгор аймгийн Жаргалан сумын уугуул уяач Лхагважавын Алтанхуягийн сартай хар,

       3. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул уяач Пунцагийн Эрдэнэчулууны Хонгор,

       4.Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул уяач Сосорбарамын Баттулгын Хүрэн,

      5. Дундговь аймгийн Хулд сумын уугуул уяач Баярсайханы Лхагва-Очирын Хүрэн соёолон тус тус түрүүлж, айрагдсан байна.

    ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд энэхүү шийдвэрийг гаргахын зэрэгцээ хурдан морины уралдааны зохион байгуулалт, үүлдэрлэг байдлаар ялгах үйл ажиллагааг сайжруулан  цаашид уяачдад чирэгдэл учруулахгүй байх, Монгол адуу болон эрлийз адууг ялган ангилж уралдуулах холбооны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, олон түмнээ хүндэтгэх, үлгэр дуурайлал болж ажиллахыг тэргүүлэгч гишүүд, салбар холбоодын тэргүүн, дэд тэргүүн, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт цолтой болон нийт уяачдад үүрэг болгож, Уяачын ёс зүйн дүрмийг яаралтай боловсруулан оруулж, батлуулахыг ММСУХ-ны ёс зүйн зөвлөлд, хурдан морийг бүртгэлжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг холбогдох хүмүүст даалгалаа.

                                                                                                                               Г.Золзаяа

                                                                                                                 

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй