ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн Думд “Төв Азийг цөмийн зэвсэггүй бүс” болох протоколыг өргөн барьжээ. Уг протокол, холбогдох гэрээг 2006 оны есдүгээр сард Семипалатинск хотод байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулсан юм. Уг гэрээ 2009 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Узбекстан улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Энэхүү гэрээг Төрийн Дум баталвал тус бүс нутгийн аюулгүй байдлыг ОХУ бүрэн хариуцах бөгөөд тус бүс нутгаар цөмийн зэвсэг тээвэрлэх, агаарын замыг ашиглах гээд бүх зүйл хориотой болох юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт