УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга сүүлийн үед шинэ хообийтой болж түүнийгээ ч мөн сайн хөгжүүлж байна. Тэр нь юу вэ гэвэл залуусын дунд өргөн дэлгэрсэн сэлфийдэх буюу өөрийн зургаа авахдаа тун ч сурамгай болжээ. Нийгмийн сүлжээ, цахим ертөнцөд идэвхтэй ажилладаг тэрээр сэлфи зургаараа фэйсбүүк болон твиттер хуудсуудаа байнга чимэх болов.

МҮОНРТ дээрх сэлфи

Автобусан доторх сэлфи

Ч.Санжаадамба заантай хамт

Б.Цэрэнтогтох аваргатай

Гарьд Ш.Жаргалсайхантай хамт

Чойжамц хамбатай
Аварга маань хямралын эсрэг ажлыг өөрөөсөө эхэлж том машинаа бага иддэг жийп болгон, үнэтэй үзэг, ухаалаг гар утаснаас татгалзах болсоноо цахим хуудсаараа дамжуулан зарлаж байсан. Гэхдээ хямарлаа, хямарлаа гээд цахим ертөнцийн гол зэвсэг нь болсон ухаалаг утаснаасаа салж дийлээгүй бололтой. Аваргын ухаалаг утас эзэнтэйгээ хэвээр үлдсэнийг бас л сэлфий нь гэрчлэв. Ямартай ч түүнийг залуус шиг сэлфинд дурласныг зарим нэг хүн шүүмжилж байгаа ч эсрэгээрээ сайшаах хүн ч байгаа юм.

Тансаг хэрэглээнээс татгалзаж сонгосон гэгдэх машин, үзэг утас нь



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт