АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг дэлхий ба нарны соронзон орны харилцан хамаарал, наран дээрх тэсрэлтээс үүдсэн соронзон шуурга дэлхийд хэрхэн нөлөөлдөг болохыг судлах зорилгоор 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй нисгэгчгүй “Атлас” пуужинг Пүрэв гарагийн орой хөөргөжээ. Пуужинд ажиглалтын дөрвөн сансрын хөлгийг суурилуулсан байна. Тэд сансарт гарсан хойноо хоорондоо 10-аас 400 км-ын зайтай пирамид үүсгэн нисэх бөгөөд ингэснээр дундаа талбай үүсгэх юм. Уг талбайгаар нарнаас ирсэн соронзон орон нэвтрэх үед дээрх хөлгүүд дээр суурилуулсан мэдрэгчид бүх мэдээллийг хуулан авч дэлхий рүү илгээх ажээ. Ингэснээр нарнаас ирэх соронзон долгион дэлхийд хэрхэн нөлөөлдөг болохыг улам нарийн, дэлгэрэнгүй судлах боломж бүрдэх юм.
“Атлас” пуужингийн дотор байрлах соронзон долгион судлах сансрын дөрвөн хөлөг
Хөөргөлтийн явцын шууд билчэг үзэх.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт