ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Плэй Офф-т эмэгтэйчүүдээс ямар баг шалгарч үлдэх бол

    Үндэсний Супер Лигийн эмэгтэйчүүдийн хоёр багийн тоглолт болно. Эмэгтэйчүүдийн хувьд плэй-офф үлдэхийн тулдбаг тус бүрт хоёр тоглолт үлдээд байна.

    Эхний тоглолт 18:00 цаг

    Баянгол Фалконс – Этүгэн СБЛ

    Эмэгтэйчүүдийн  супер лиг эхэлснээс хойш амжилтын хүснэгтийн нэг, хоёрт бичигдэж буй хоёр багийн ширүүхэн тоглолт 18:00 цагаас Спортын Төв Ордонд болох нь. Өмнөх хоёр тойрогт хоёр баг тус бүр нэг хожил бие биеэсээ авсан. Энэ нь хайна хагалах тоглолт юм. “Баянгол Фалконс” найман хожил, хоёр хожигдолтой, “Этүгэн СБЛ” баг зургаан хожил, дөрвөн хожигдолтой.

    Хоёр багийн тоглолт сонирхолтой болох бас нэг зүйл бол  супер лигийн эмэгтэй легионер тоглогчтой. Фалконсын Ди Ди Уиллиамс багтайгаа нэгдэн анхны тоглолтоо хийсэн. “Этүгэн СБЛ” багийн хоёр легионер багтайгаа нэгдсэнээс хойш хоёр тоглолтод оролцсон. Тэгвэл эмэгтэй легонерүүд өнөөдөр нэг нэгнийхээ эсрэг тоглох нь үзэгчдийн сонирхлыг татаж буй.

    Хоёрдах тоглолт 20:00 цаг

    “Ирвэсүүд”- “Дорноговь Таван Дохио”

    Дөрвөн  хожил зургаан хожигдолтой плэй-оффд шалгарах гурав, дөрөвт жагсаж буй МУИС, Бизнесийн сургууль “Ирвэсүүд”, Дорноговь Таван Дохио багийн эсрэг тоглоно. Хоёр багийн хувьд хоёр удаа учраа таарахдаа “Ирвэсүүд” хожсон удаатай.

    Харин өнөөдөр “Таван Дохио” багийн тоглогчид гуравтаа хожигдохыг хүсэхгүй биз. Тэгвэл хоёр баг хэн хэндээ хожигдох эрхгүй тоглох хэрэгтэй болох нь. Тэдний ард ШУТИС-ийн “ШАРКС” баг гурван хожил, долоон хожигдолтойгоор хэн нэгнийх нь бүдрэхийг хүлээж суугаа нь лавтай.

                                                                                                                   Г.Золзаяа

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй