Монголын хоккейн шигшээ багийнхан Тайваны Тайпэй хотыг зорив. Тус хотод өнөөдөр шайбтай хоккейн Азийн “Challenge cup” тэмцээн эхлэх юм. Н.Мишигсүрэн дасгалжуулагчтай 25 хүний бүрэлдэхүүнтэй багийг А.Энхбат удирдаж тэмцээнд өрсөлдөх гэнэ.
Монголын хоккейчид тэмцээнийхээ бэлтгэлийг ОХУ-д хийсэн тул өмнөх амжилтаа бататган ахиулах зорилго өвөртөлж байгаа.
Манай хоккейчид эхний тоглолтоо Макаотой хийх нь. Үүний дараа Арабын Нэгдсэн Эмират, Тайвань, Тайландын баг манай шигшээг хүлээж байгаа. Монголын хоккейчид хоёр жил дараалан уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт