ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шатрын тэмцээнийг таван тамирчин хошуучилж байна

    “Оюутны Универсиад 2015” наадмын шатрын тэмцээнд ҮБТДС, “Мон-Алтиус” БТДС, МУИС, Их Засаг ОУИС, ШУТИС, АШУҮИС, Монголын Үндэсний ИС, МУБИС, ХИС, “Отгонтэнгэр” ИС, ХААИС, Хууль Сахиулах ИС, “Аварга” БТДС, Говь-Алтайн аймгийн АШУҮИС, Ховд аймгийн ИС, Плехановын ИС-ын салбар сургуулийн эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 28, нийт 72 тамирчин оролцож байна.Тэмцээнд  Олон улсын мастер нэг, Олон улсын шатрын холбооны мастер  тав, спортын мастер, дэд мастер цолтой тамирчид тоглож байгаа нь тэмцээнийг сонирхолтой болгож байна.

    Тэмцээнээс шалгарсан нэг ИДС-ийн баг, хувийн төрөлд эхний байранд орсон тамирчдыг тус тус шалгаруулан, ирэх аравдугаар сарын 18-25-нд БНХАУ-ын Бээжин хотод болох Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцуулах юм.

    Тус наадмын шатрын тэмцээнийг эрэгтэйчүүдээс Олон улсын Мастер Г. Мөнхгал, Э. Энхнар, Р. Амгаланбаатар, Б.Галмандах, Б.Ариунбүүвэй нар 3.0 оноотой тэмцээнийг хошуучилж явна.

                                                                                                                            Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй