Хөхний хорт хавдар бол эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хавдар юм. Эмэгтэйчүүдийн нас баралтын 2% гаруй нь хөхний хорт хавдараас үүддэг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг. Хөхний хорт хавдараар эрэгтэйчүүд ч бас өвддөг ажээ. Уг хавдрыг хэдий чинээ эрт оношлоно, төдий чинээ амьд гарах магадлал өндөр юм.
Хөхний хавдартай эмэгтэйчүүд насны ангилал магадлал | |
20 нас | 1,681 хүний нэг |
30 нас | 232 хүний нэг |
40 нас | 69 хүний нэг |
50 нас | 42 хүний нэг |
60 нас | 29 хүний нэг |
70 нас | 27 хүний нэг |
Дээш | 8 хүний нэг |
Эх сурвалж: Оны хавдраар өвчлөгсөд судалгаа 2011-2012. АНУ-ын хавдар судлалын нийгэмлэг.
Хөхний хорт хавдарын шалтгаан нь BRCA1, BRCA2 генийн байрлал болон таны юу идэж ууж байгаатай хамааралтай байдаг байна. Танд хөхний хорт хавдраас сэргийлэх хүнснүүдийг танилцуулъя.
АНУ-ын Мичиган Их сургуулийн эрдэмтийн судалгаагаар броклид агуулагдах sulforaphane нь хөхний хорт хавдар тусах магадлалыг огцом бууруулж байгааг тогтоожээ. Үүнээс илүү хорт хавдартай тэмцэх хүнс одоогоор нээгдээгүй байгаа. Гэхдээ броклиг болгохдоо чанах, жигнэх нь хуурсанаас илүү их шим тэжээлтэй байдаг.
Хавдарын тархалтын судалгаагаар загасанд агуулагдах тос нь хавдар тусах магадлалыг 10 жилээр бууруулдаг гэж тогтоожээ. Гэхдээ хэмжээг нь тааруулж долоо хоногтоо 230 мл тос уух хэрэгтэй. Сардин, Туна, Салмон гэх мэт тослог загас идэх нь ч мөн сайн нөлөө үзүүлдэг.
Барселоны эрдэмтэд оливын тос хэрэглэх нь хорт хавдрын эсийн тархалтыг огцом бууруулж байгааг тогтоожээ. Оливын тосыг та наран цэцгийн тосны оронд хэрэглэж болно.
Миссоурын Их Сургуулийн эрдэмтэд яншуй нь хавдрын эсийн хуваагдлаас сэргийлдэгийг батлав. Яншуйг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд тустай.
2011 оны 5-р сард эрдэмтэд хачирхалтай нээлт хийсэн байна. Өдөрт хоёр аяга кофе уух нь хорт хавдраас сэргийлдэг болохыг тогтоожээ. Кофенд агуулагдах антиоксидант нь хүний биеийн эсүүдийг хорт хавдраас сайн хамгаалдаг байна.
Техас A&M байгууллагын эрдэмтэд чавга, тоор жимсэнд агуулагдах антиоксидант нь хавдрын гэмтээсэн эсүүдийг устгаж, эрүүл эсүүдийг нь үлдээдгийг олж тогтоожээ.
АНУ-ын сэтгүүл Хоол Тэжээл Судлалын Клиникийн судлаачид өдрийн 10 гр вандуй идэх нь хөхний хорт хавдарыг 7% бууруулдаг болохыг нотолжээ.
Баруун Вержины Эмзүйн Их Сургуулийн эрдэмтэд хушга нь хавдарын эсийн өсөлтийг 2 дахин бууруулдагийг туршилтаар тогтоожээ.
эх сурвалж: trendingpost.net
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт