Монголын Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Зүүн Тимор улсын шигшээ багтай өчигдөр Монголын цагаар 15:00 цагт тоглолоо. Тоглолтын дөрөв болон долоо дахь минутад Зүүн Тиморын шигшээ багийн хамгаалагч 14 номертой Chiquito Felipe Do Сarmo гоол оруулж тооны харьцааг нээсэн.
Тоглолтын эхний хагаст эзэн баг тоглолтын санаачлагыг авч тоглосон. Тоглолтын 60 дахь минутад хоёр гоолын эзэн 14 номертой тоглогч хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирсэн ч манай улсын шигшээ багийн хаалгач Б.Ариунболд чадварлаг хааж бөмбөгийг аюулгүй болголоо.
65 дахь минутад манай залуус хоёр удаа ширүүн довтолгоо хийсэн боловч гоол болгож чадсангүй. Сүүлийн 15 минутад манай баг давамгай тоглолтыг үзүүлж айлын талд тоглосон боловч 84 дэх минутад хариу довтолгооноос гоол алдаж тооны харьцааг 3:0 болгов.
65 дахь минутад Зүүн Тиморын 14 номертой тоглогчийн оронд сэлгээгээр орж ирсэн 9 номертой тоглогч Fernandes Dos Santos, Ezequiel 85 дэх минутад гоол оруулж 4:0 харьцаатай болсон юм.
Харин 87 минутад манай улсын цорын ганц нэр төрийн гоолыг Ц.Энхжаргалын дамжуулалтаар хамгаалагч Б.Эрхэмбаяр хаалганд мөргөж оруулсанаар 4:1болголоо.Монголын хөлбөмбөгчид энэ сарын 17-нд болох хариу тоглолтод өрсөлдөгчдөө 3:0 хожиж, тэнцэх л үлдлээ дээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт