ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн анхны хүйсээ солиулсан залуугийн түүх

    Түүхийн хуудаснаа тэмдэглэж үлдсэнээр хамгийн анхны трансжендер хүн бол Эйнар Вегнер юм. Мөн тэрээр хүйсээ солиулах хагалгаа хийлгэсэн дэлхийн анхны хүн.

    Данийн зураач, Эйнар Моггенс Вегнер нэрийн дор  уран  бүтээлээ туурвидаг байсан залуу Денмарк хотод төржээ. Тэрээр Копенгагений их сургуульд суралцаж байх үедээ Герда гэх бүсгүйтэй танилцан 1904 онд гэрлэсэн  байна. Герда ч мөн зураач байсан бөгөөд хувцас загварын чиглэлээр ажилладаг байжээ. Тэд хамтдаа олон орноор аялж, уран бүтээл тал дээр ч хамтран ажилладаг байсан байна. Герда сайхан бүсгүйн хөрөг зургууд зурдагаараа алдартай байсан  бөгөөд түүний зургуудын эзэн нь “нөхөр” нь гэдгийг тэр үедээ хүмүүс мэддэггүй байжээ.

    Тэрээр эхнэрийнхээ саналаар анх өндөр өсгийт, даашинз өмсөн зургаа зуруулах болсон бөгөөд энэ хувцаслалт түүнд маш их таалагдах болсноор 1920-1930 онд тэрээр эмэгтэй болж өөрчлөгдсөн байна. Эмэгтэй хувцас өмсч, Гердагийн эгч хэмээн өөрийгөө олны газар танилцуулах болсон ба нэрээ ч Лили Элбе болгон өөрчилжээ. Нэрээ сольсноос хойш тэрээр зурах  бол Вегнерийн зан чанарын үлдэгдэл гэж бодож уран бүтээлээ ч хийхээ больсон гэдэг. Тэрээр 1930 онд хүйсээ солиулах хагалгаа хийлгэсэн дэлхийн анхны хүн болсон юм.

    Эмэгтэй болохын тулд тэрээр хэд хэдэн удаа хагалгааны ширээн дээр хэвтэж 2 жил орчмыг эмнэлэгт өнгөрөөсөн байна. Тэрээр гэрлэлтээ ч цуцлуулж, ирээдүйд ээж болно хэмээн төлөвлөж байжээ. Гэвч харамсалтай нь түүнд сав шилжүүлэн суулгах 5 дахь удаагийн хагалгааны дараа хагалгааны хүндрэлээс болж тэрээр нас барсан байна.

    Түүний тухай “Дани эмэгтэй” гэх зохиол бий бөгөөд холливуд энэ зохиолоос санаа авч уран сайхны кино бүтээж байгаа юм байна. Киноны зургийг 2 дугаар сард авч эхэлсэн ба ирэх 11 дүгээр сарын 27-нд нээлтээ хийх ажээ. Киноны гол дүрд Эдди Рэйдмэн тоглож байгаа юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй