ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Сайханбилэг Засгийн газрын 100 дахь хоногоор тайлан тавихгүй

    “Шинэчлэлийн” хэмээх нэртэй Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, оронд нь өмнөх засагт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгээр удирдуулсан “Шийдлийн” гэх Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 дахь хоногийнхоо нүүрийг үзэх гэж байна. Үе үеийн Засгийн газрууд ард түмэндээ 100 дахь хоногоороо хийсэн ажлынхаа тайлан, хэрэгжүүлэх гэж буй төсөл, арга хэмжээнүүдээ танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл 100 дахь хоног нь энэ сарын 19 буюу ирэх дүрэв гарагт тохиох Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ үйл явдалд ач холбогдол өгөхгүй юм байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд өнгөрсөн 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлаа ард түмэндээ тайлагнахгүй гэсэн үг. Учир нь нь энэ үйл ажиллагаанд нэлээдгүй цаг хугацаа, зардал хөрөнгө зарцуулах учраас төсөв хэмнэх үүднээс ийм шийдэлд хүрсэн бололтой.  

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй