Сирийн курд үндэстнүүд нийслэл Айн аль-Араб буюу Кобани хотоо Исламын улс хэмээх бүлэглэлээс бүрэн чөлөөлөөд байгаа билээ. Байдал харьцангуй тогтворжсон учраас Туркийн хилийн ойролцоох дүрвэгсдийн хуаранд дайны хөлөөс зугтан толгой хоргодож байсан курдууд төрөлх хот Кобани руугаа буцаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 1500 гаруй дүрвэгчид нутаг буцжээ. Эдгээр дүрвэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа юм. Туркийн өмнөд хил дээрх Мурситпинар хэмээх шалган нэвтрүүлэх цэгээр курдуудыг хил давахад тус улсын Онцгой байдлын байгууллага иргэдийг бүртгэж тоолсон байна. Иуркэд байгаа курдын дүрвэгсэд долоо хоногийн гурван өдөр хил давж Сири руу буцах эрхтэй ажээ. Исламын улс хэмээх бүлэглэлийн зэвсэгт дайчид Кобани хотыг эзлэх үед ойролцоогоор 200.000 курдууд Туркийн хил залгаа хотууд руу зугтсан билээ.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт