2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Япон улсад сурч, ажиллаж буй монгол залуус Токио хотын Шинжюкү метроны буудал болон хотын захиргааны урд талбайд бүжиг хэлбэрээр флаш мобыг амжилттай зохион байгууллаа.
"Эх орныхоо зүг жигүүрээ дэлгэцгээе", "Халуун сэтгэлээр хамтдаа нэгдэцгээе" уриаг чиглэлээ болгосон энэхүү үйл ажиллагаагаар олон олон монгол залуусын эх орноо гэсэн чин сэтгэлийг улам илүүтэйгээр хөдөлгөж чадна гэдэгт итгэлтэй байна.
Тэд дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөж буй монгол залуусаа флаш мобыг давалгаа болгон үргэлжлүүлнэ үү хэмээн уриалжээ.
Сурч мэдэхийн төлөө дэлхийн хаа ч хүрч болно. Гэхдээ бидний хамгийн том зорилго нэг л зүйл дээр огтлолцоно. Гэрээ гэсэн, эх орноо гэсэн чин сэтгэлээр нэгдэцгээе залуусаа.
Бичлэг үзнэ үү!
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт