ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Танзанид автобус осолдсоноос 41 хүн амиа алджээ

    Танзани улсын өмнөд хэсэг, эдийн засгийн төв хот болох Дар эс Салаамаас 460 км-ын зайд аймшигт осол гарсан талаар “Ройтерс” агентлаг уламжиллаа. Хурдны зам дээр хот хоорондын зорчигч тээврийн автобус контейнер ачсан автомашинтай мөргөлдсөнөөс наад зах нь 41 хүн амь эрсджээ. Автобусанд нийт 60 зорчигч сууж явсан бөгөөд гэмтэж шархдсан иргэдийг ойролцоох хотын эмнэлэгт хүргэсэн байна. Тус улсын цагдаагийн газраас амьд үлдэгсдийн олонхийнх нь биеийн байдал тааруу байгаа бөгөөд нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай хэмээн мэдээлсэн юм. Ослын шалтгааныг тодруулж байгаа ажээ. Урьдчилсан байдлаар контейнер ачсан том тэрэгний жолоочийг хурд хэтрүүлсэн хэмээн буруутгаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй