ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ажил эхлэх цагийг өөрчилсөн шийдвэрийн хэрэгжилтийг шалгана

    Автозамын ачааллыг зохицуулахаар нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргаж Цагийн өөрчлөлтийг 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын удирдамж гаргалаа. Удирдамжаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганыг томилов.


    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Нийслэлийн Боловсролын газар нийслэлийн төвийн 6 дүүрэгтэй хамтран дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд дагаж мөрдөж байгаа байдлыг шалган, зөрчиж буй байгууллагуудын судалгааг гаргаж боловсролын байгууллагын багш ажилчид, эцэг эхчүүдэс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авна.
    Харин Нийслэлийн Замын цагдаагийн газар ажил эхлэх, тарах үеийн замын хөдөлгөөний нягтралын одоогийн байдлыг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцно.
    Мөн Нийслэлийн Тээврийн газар ажил эхлэх, тарах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал, гарсан өөрчлөлтийг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцох юм.
    Байгууллагууд өөрт хамаарах ажлын чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын дүн мэдээг нэгтгэн, хяналт шалгалт дууссанаас хойш 3 хоногийн дотор Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэгт мэдээлнэ. Мөн цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй