Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, буддын соёл олон зуун жил дэлгэрсэн манай улсад уг соёлтой холбоотой урлагийн бүтээл их байдаг ч эдгээр нь хүмүүсийн гар дээр буюу хар зах дээр, айлд байдаг учир музей байгуулж соёлын өвөө хамгаалах хэрэгтэй гэлээ.
В.И.Ленин музей нь музейн зориулалтаар баригдсан ,хийцийн хувьд Азидаа нэлээн дээгүүр ордог барилга аж. Монгол архитекторын ур ухаанаар баригдсан, үндэсний болон европын хэв маягийг тусгасан энэ барилгад 3 орчим тэрбумын засвар үйлчилгээ хийхэд, Азид байхгүй Буддын соёлын урлагийн музейтэй болно гэж тэд тооцоолжээ. Мөн музейн өмнөх талбайнх нь доод талд машины зогсоол байгуулахад 10 гаруй тэрбум төгрөг шаардагдах юм байна.
“В.И.Лениний музейг өмнө нь намын байр, худалдааны төв зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглаж, хамгийн сүүлд Үлэг гүрвэлийн музей болгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагууд оролцоогүй дандаа улс төрийн өнгө аястай шийдвэрүүд гарч байв. Харин одоо улс төрийн шийдвэрээр биш, илүү тохиромжтой хувилбарыг мэргэжлийн хүмүүс санал болгож байна. Энэ төслийг танилцуулсны дараа төр засгийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх болов уу гэж итгэж байна” гэж хэвлэлийн хурал зарлагсад хэллээ.

"Палеонтологийн музей”-н төсөл
Харин ”Монголын үндэсний "Палеонтологийн музей”-н барилгыг Горхи Тэрэлжийн сав газар буюу Мэлхий хадны ойролцоо байгуулахаар НЕТГ-аас төсөл боловсруулжээ. Гурван давхар музейн барилгыг барихад 27 орчим тэрбум төгрөг шаардагдах аж.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт