Бид амьтдыг фотошоп мэтийн програмаар "эрлийзжүүлж" зугаацдаг. (энд дарж үзэх). Харин энэ удаад байгаль эх өөрөө фотошоп хэрэглэсэн мэт "эрлийз" этгээд, гаж амьтдыг танд танилцуулъя.

Rudyard Kipling "Армадиллог танин мэдэхүй" нийтлэлд Армадилло нь яст мэлхий болон зараанаас хичээл заалгасан мэт хоёулангийх нь чадварыг эзэмшсэн байдаг гэнэ. Зараа хэрхэн бөөрөнхий болж дайснаас аврагдахыг "зааж", яст мэлхий нь хэрхэн сэлэхийг "зааж", түүнд хатуу хуягаа "өгсөн" байна.


National Geographic армадиллог шоргоолж идэштэн болон удаан хөдөлгөөнтний аймагт оруулдаг. Латин Америкт байдаг энэ амьтан олон өнгөтэй,янз бүрийн хэмжээтэй байдаг. Нүх ухаж үүр засдаг. Өдрийн 16 цагийг унтаж өнгөрүүлдэг байна. Харамсалтай нь энэ сонин амьтныг хүмүүс хэт их агнаж идсэнээр тоо толгой нь ховорджээ.

Та Армадиллог хачин амьтан гэж бодож байсан бол одоо Панголинтой танилц. Энэ амьтан шоргоолж идэштэн, сүүн тэжээлтэн, эврээр хучигдсан арьстай. Зараа, армадилло шиг бөөрөнхий болон өнхөрч чаддаг. Хортой шингэн цацаж аюулаас мултардаг авъяастай. Африк, Ази тивд байдаг.


Үнэндээ бол панголин нь армадилло болон шоргоолж идэштний алинд нь ч харъяалагдаггүй. Ямар аймгийн амьтанд оруулах нь одоог хүртэл маргаантай байдаг. Тоо толгой нь маш ховор Байгаль Орчныг Хамгаалах Дэлхийн Холбооны "Улаан ном"-нд оржээ.

Тэд сарьсан багваахай шиг хэмжээтэй биш. Тэднийг заримдаа нисдэг үнэг, аварга сарьсан багваахай гэж дууддаг. Тэд сарьсан багваахайнаас огт өөр. Сарьсан багваахай сонсголоороо зүг чиг, идэш тэжээлээ олдог бол тэд маш том нүдээрээ харж, үнэрч хамраа ашигладаг учир царай нь яг л хөхтөн амьтан шиг магадгүй нохойтой төстэй. Зөвхөн шавьжаар хооллох нь хангалтгүй тул жимс идэж шим тэжээлээ нөхдөг болохоор ийн нэрийдлийг авчээ.



Окапийг хараад яг тийм амьтан гэж хэлэхэд хэцүү. Эрээн тахь шиг судал, богиновтор анаашийнх шиг хүзүү толгойтой. Хэл нь маш урт бөгөөд чихээ элбэгхэн долоочихдог. Түүнийг Ардчилсан Конго улсад харж болно.


Энэ содон амьтан нь сүүлээ амандаа зуун цагираг болон өөрийгөө хамгаалдаг. Ингэснээр арьсан дээрх хадааснууд нь ямар ч араатан халдаж чадахгүй. Армадилло ба энэ гүрвэл хоёр хоорондоо ямар ч анги зүйлийн холбоогүй өөрийн төрлийн амьтад.


Чевротанийг бүтээх гэж байгаль эх "фотошоп дээр нилээн удаан суусан байх" шүү. Махчин амьтан шиг соёотой, дэлхийн хамгийн жижигхэн туурайтны аймгийн амьтан.



Нугасан хошуут нь минжний сүүлтэй нугасан хошуутай байдаг. Байгаль эх түүнд могой шиг хор, сэлж чадах хөл заяажээ. Энэ сүүн тэжээлтэн нь ямар амьтны аймагт багтдаггүй байна.


Аргентин улсад байдаг энэ амьтан нь хуягтай тарвага шиг л харагддаг. Биедээ томдсон сарвуугаараа газар ухахдаа гаргуун, дэлхийн хамгийн жижигхэн армадилло төрлийн амьтан маш ховор амьтан.



Далайн гүнд байдаг учир зурганд буух нь маш ховор байдаг. Тэр зүгээр л гахай шиг бөөрөнхий хэлбэртэй , наймайлж шиг тэмтрүүлтэй учир ийм нэр авахаас аргагүй.


Бөхөн нь зээр шиг биетэй, зааных шиг хушуутай байдаг. Маш их ховордож буй амьтан. Монгол, Казакстан, Орос, Туркменистан, Үзбекстаны нутгаар байдаг.


Яг үсэрхэг бөмбөг шиг харагддаг 3,4-4,7 см жижигхэн өхөөрдөм сарьсан багваахай. Тэд шөнө дөлөөр ангуучилдаг. Гэхдээ цус сорох нь гэж айлтгүй тэд бол жимс, ургамлаар хооллодог цагаан хоолтнууд юм. Зөвхөн Гондурасын зүүн хэсгийн ойн шугуйд амьдардаг.



Хилэн гэдэг нь уур хилэн биш хамба хилэн гэсэн утгатай. Яг л зөгий шоргоолж хоёр эвцэлдээ юу гэмээр харагддаг. Зөгий шиг шоргоолж, эсвэл шоргоолж шиг зөгий ч гэмээр. Эм хүйстэн нь далавчгүй учир шоргоолж шиг газраар явдаг. Маш чанга хаздаг болохоор нь нутгийн иргэд "үнээний алуурчин" гэж дууддаг байна.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт