ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ОХУ манай эмэгтэй бөхчүүдийн ур чадварыг үнэлжээ

    ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүн оролцсон хэвлэлийн бага хурал Спортын төв ордонд болжээ.


    МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ "Манай эмэгтэйчүүдийн баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд долоо дахь удаагаа оролцож хүрэл медаль хүртлээ. Оросын талаас манай бөхчүүдийн ур чадварыг өндөр үнэлж байгаа. Удахгүй “Mongolia Open 2015” олон улсын тэмцээн болно, АНУ, ОХУ-аас Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд оролцсон баг оролцох мэдүүлгээ ирүүлээд буй. Тэмцээний өмнө Беларусь, Польшийн багтай, тэмцээний дараа АНУ, Францийн багтай манай баг хамтарсан бэлтгэл хийнэ” хэмээн онцлон дурдсан байна.

    Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр “Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд дэлхийн шилдэг найман багийн 76 бөх өрсөлдлөө, АНУ-аас 14, ОХУ-аас 12, манай улсаас 9 бөх барилдсан. Багуудын тэмцээн годуу 4:4, 5:3 гэсэн онооны харьцаатай өндөрлөсөн нь их сонирхолтой байв. Манай багийн бөхчүүд 32 барилдаан хийснээс 20 ялалт байгуулж, 171 техникийн оноо авч 105 оноо алдсан. Катар улсад болох Азийн АШТ-нд өндөр амжилт гаргахын төлөө өрсөлдөнө. Бид ДАШТ-нээс олимпийн дөрвөн эрх авах зорилготой байгаа” хэмээжээ.

    МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар хэлэхдээ “Тэмцээний дараа Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Наталья Ярыгина, Омар Муртазалиев нар манай багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаж “Монголын багт баяр хүргэе, танай баг Украйны багийг ялаагүй бол манай баг мөнгө байтугай хүрэл медальгүй хоцрох байлаа.

    Танай бөхчүүдийн ур чадвар сайн байна. Манай хоёр улс он удаан жилийн ахан дүүсийн барилдалгатай, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна.” гэж хэлээд манай багийг сайшааж байгаагаа уламжилсан” гэж ярьжээ.

                                                                                                                    Г.Золзаяа
     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй