ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зүүн Тимортой хийх Монголын хөлбөмбөгчдийн тоглолт 15.00 цагт эхэлнэ

    2018 онд ОХУ-д зохиогдох Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод оролцохоор Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн Зүүн Тиморт энэ сарын 10-нд буусан.

    Манайхан очсон даруйдаа тоглолт болох талбайдаа бэлтгэлээ базааж эхэлсэн билээ. Зүүн Тимор нь Зүүн өмнөд Азид орших халуун орон боловч ойрын өдрүүдэд бороотой байгаа нь цаг агаарын сэрүүн нөхцөлд дасан зохицсон манай тамирчдад давуу тал болж байна.

    Тоглолт  Зүүн Тиморын цагаар 16:00, Монголын цагаар 15.00 цагт өнөөдөр эхэлнэ. Тус улс түүхэндээ дөрвөн удаа ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцож байгаа ч анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа юм. Хөлбөмбөгийн Цэнгэлдэх хүрээлэн нь 4500 хүний суудалтай. Тэд өмнө нь хоёр удаа Балид, нэг удаа Непалд зохион байгуулж байжээ.

    Монголын Үндэсний шигшээ багийн хариу тулаан энэ сарын 17-ны 16:00 цагт МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. Тоглолтын тасалбар 5000 төгрөгөөр ирэх ням гаригаас эхлэн МХБХ-ны байранд худалдаалагдана. Зүүн Тимор 1999 онд тусгаар тогтнолоо олж авсан. Их зовлон үзсэн ард түмэн.

    10 жилийн өмнө гэхэд энэ хотын 80 хувь сүйрсэн байжээ. НҮБ-гийн хүмүүнлэгийн бас санхүүгийн тусламжаар өдий зэрэгтээ байгаа орон аж. Тэнд интернет  хязгаарлагдмал тул манай тамирчдын байрлаж буй буудлаас өөр газар wifi байхгүй гэнэ. Тухайлбал тамирчдын тоглолтын бэлтгэл базааж буй зургуудыг оруулахад нэг цаг шаардагдаж буй.

    Гуравдугаар сарын 12-нд болох тоглолт

    Зүүн Тимор Улсын шигшээ баг

    Тоглогч: Улаан -Хар- Улаан

    Хаалгач 1: Ногоон -Ногоон -Ногоон

    Хаалгач 2: Шар –Хар -Шар

    Монголын Үндэсний шигшээ баг

    Тоглогчид: Цагаан- Цагаан - Цагаан

    Хаалгач 1: Цэнхэр-Хар-Хар

    Хаалгач 2: Саарал-Хар-Хар

    Шүүгч: Шар

                                                                                                                       Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй