
Өдгөө 42 настай Эрик Данкан Либер улсад аялаад ирсэнийхээ дараа өндөр халуурч эхэлсэн юм. Түүнийг Эболагийн халдвар авсныг мэдсэн даруйдаа АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас өвчтөнтэй харилцсан хүмүүсийг тогтоохоор шаргуу ажиллаж эхэлсэн бөгөөд түүнтэй багадаа 100 гаруй хүн харилцаж уулзсан болохыг тогтоогоод байна. Тэднээс 18-20-тай нь шууд харилцжээ.

АНУ-ын Техас мужид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама холбогдох албаныхныг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг анхааруулаад урьдчилан сэргийлэх болон дахин халдвар авсан тохиолдол илэрвэл яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

Одоогоор өвчтөнтэй харилцсан хүмүүсийг эмнэлэгт тусгаарлан, шинжилгээ хийж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт