ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний Сүпер Лигийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө

    Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Сүпер Лигийн 2014-2015 оны улирлын тойргын сүүлчийн тоглолт өнөөдөр явагдана.

    Өнөөдөр болох гурван тоглолт плэй-оффт оролцох эрхээ авч 11-8 гэсэн амжилтаар тэнцээд буй “Харцага”, “Аравт”, “Шонхорууд” болон “Танан Гарьд” багийн хувьд плэй-оффт хэддүгээр байраар гарахыг шийдэх ач холбогдолтой тоглолт болно.

    Эдгээр дөрвөн багаас хожил авсан баг нь 12:8 амжилттай “Эрдэнэ Дрийлинг Ригс” багтай амжилт тэнцэж багийн хоорондын хожил, хожигдол, онооны зөрүүгээр аль баг хэдээр шалгарах нь шийдэгдэх юм.

    Эхний тоглолт ,тав дараалан хожоод байгаа “Харцагууд” болон “Чингис Сити” багийн хооронд болно. “Харцагууд”-ын хувьд энэ тоглолт плэй-офф-ын өмнө тактикаа туршиж үзэх шалгуур байх бол  сүпер лигт анх оролцож буй “Чингис Сити” багийн энэ улирлын сүүлчийн тоглолт болно.

    Анхны жилдээ лигийн тэмцээнд оролцож байгаа ч дөрвөн хожил авсан тэдний дараа улирлын бэлтгэл энэ тоглолтын дараагаас эхлэх биз ээ.

    Өнөөдрийн хоёр дахь тоглолт 11:8 амжилтаар тэнцсэн “Их Өргөө Аравтууд” болон “Мон-Алтиус Мадимосын Шонхорууд” багийн хооронд болно.Энэ тоглолтод хожсон баг нь байр ахих бол хожигдсон нь байр ухрах юм.

    Энэ хоёр баг нэгдүгээр тойрогт тааран тоглоход “Их Өргөө Аравтууд” баг 97:94 харьцаатай ялалт авч байжээ. Өнөөдрийн тоглолтын үр дүнгээс аль баг нь плэй-офф-ын эхний шатанд ямар учраатай таарах нь шийдэгдэх чухал тоглолт.

    Лигийн 2014-2015 оны улирлын тойргын сүүлчийн тоглолт Үндэсний Сүпер Лигийн нэг удаагийн аварга “Дорнод Танан Гарьд” болон лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Гэгээн Хангай Лидер” баг өрсөлдөнө.

    Залуу “Лидерүүд” одоогоор энэ улиралд зургаан хожил аваад байгаа. Шинэ дасгалжуулагчийн хувьд ч туршлага чамгүй хуримтлуулсан үр дүнтэй улирал болж өнгөрлөө. Харин “Танан Гарьд” багийн тухайд өнөөдрийн байдлаар хүснэгтийн V байрт бичигдэж буй. Энэ тоглолтоос хожил авсан тохиолдолд байрлал өөрчлөгдөх боломжтой.Үндэсний Сүпер Лигийн аварга шалгаруулах тэмцээний тойргын тоглолтууд ийн амжилттай явагдаж өнөөдөр өндөрлөх нь.

                                                                                                                          Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй