ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Азийн оюутны спортын холбооны хурал Монголд удахгүй болно

    Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Улаанбаатарт ирэх тавдугаар сарын 22-25-нд “Туушин” зочид буудлын цогцолборт болох нь. Хурлаар Азийн ОСХ-ны стратегийн төлөвлөгөө, дүрмийн төсөл, хөгжлийн хэтийн төлөв зэрэг Ази тивд оюутны спортыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

    Хурлаар энэ онд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатар, 3х3 сагсан бөмбөг, дугуй, футзалын тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг хэлэлцэх аж. Мөн 2016-2017 онд Ази тивд болох тэмцээнүүдийн хуваарийг батлан, зохион байгуулах улс орнуудын төлөөлөгчийн саналыг сонсон шийдвэр гаргах гэнэ.

    Уг хуралд Азийн ОСХ-ны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн Зан Шиншенг, Тэргүүн дэд ерөнхийлөгч, АНЭУ-ын иргэн Ал-Хай Омар, Дэд ерөнхийлөгч БНСУ-ын иргэн Чан Хосин, Дэд ерөнхийлөгч Хятадын Тайваны иргэн Чен Куннин, Ерөнхий нарийн бичгийн дарга Хонгконгийн иргэн Кенни Чоу, Ерөнхий нарийн бичгийн даргийн орлогч БНХАУ-ын иргэн Шуе Яанчин, Ерөнхий санхүүч Сингапурийн иргэн Сеетов Чен, гишүүд Д.Жаргалсайхан Монгол улсын иргэн, Талебпоур Махди Иран улсын иргэн, Хисато Игараши Япон улсын иргэн, Праяоонлат Прееча Тайланд улсын иргэн, Аудитор Хан Бон Еон БНСУ-ын иргэн, Дотоод аудитор Кайрат Закирянов Казакстаны иргэд нар оролцоно.

                                                                                                                         Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй