ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Ш.Алтангэрэл маршал Г.К.Жуковын хөшөөг Монголд авчруулах санал Москвагийн Думд тавьсан байна. Манежная талбай дахь Г.К.Жуковын хөшөөг байрнаас нь хөдөлгөж, төрөлх Калугад нь шилжүүлэн суурьшуулах тухай одоогоор яригдаж буй.
Тиймээс элчин сайд Ш.Алтангэрэл хөшөөг авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, “Жуков хэдийгээр Калугад төрсөн ч цэрэг армийн удирдагчийн хувьд анх Монголд “төрсөн” тухай би зохих захидлыг бичиж хүргүүлсэн. Маршалын хөшөөг Калугад бус Улаанбаатарт хүргэх талаар Москва бодолцож үзвэл бидний хувьд завшаантай хэрэг болно” хэмээжээ.
Маршалын хөшөөг солих асуудлыг ОХУ-ын Иргэний танхим удахгүй хэлэлцэх аж. Хэрвээ Оросын тал хөшөөг Монголд өгөхийг зөвшөөрвөл Улаанбаатар дахь Жуковын гэр музейн өмнө байрлуулах гэнэ.
Түүний харьяалагддаг АН-ынхан Монголд байгаа Г.Жуковын хөшөөг тээршаах болсон. Тэгтэл дахиад нэг хөшөө нэмэгдвэл цухалдах байх даа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт