Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цол хүртсэн, БНХАУ-ын их мастер Хоу Ифань алдарт “People Magazine” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимэх гэнэ. Үүнтэй холбогдуулан дэлхийн аварга шатарчны ойр дотны найз, Монголын их мастер А.Энхтуулаас тус сэтгүүлийн редакц ярилцлага авахаар болжээ. Тэд 2008 оноос хойш өнөөг хүртэл сайхан нөхөрлөж буй.
Үүнтэй холбогдуулан дэлхийн аварга шатарчны ойр дотны найз, Монголын их мастер А.Энхтуулаас тус сэтгүүлийн редакц ярилцлага авахаар болжээ. Тэд 2008 оноос хойш өнөөг хүртэл сайхан нөхөрлөж буй.
Энэ сарын эхээр Дархан аварга А.Сүхбаттай шатрын шоу тоглолт хийж, оюуны спортоо сурталчилсан их мастер бүсгүй дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд зочноор уригдан өмнөд хөршийг зорив.
Тэрбээр сэтгүүлд ярилцлага өгчихөөд найзынхаа суралцдаг Бээжингийн их сургууль дээр нээж буй шатрын клубийн нээлтэд оролцох аж. Өмнөд хөршөөс ирснийхээ дараахан Арабын Нэгдсэн Эмират Улсад ажиллахаар хөл тавина.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт