Их Британийн иргэн 46 настай Анна Мария Кассон ачаа өөрөө төрүүлж, ижил хүйстэн хүүгээ аав болгожээ. Тодруулбал, тэрээр тээгч эх болсон бөгөөд хүүгийн үрийн шингэн, донорын өндгөн эсийг нийлүүлж шинэ хүн мэндэлсэн байна. Хүүгийн аав Кайл хүүхэдтэй болохыг ихэд хүсч эмнэлэгт хандсан бөгөөд эмч түүнд тээгч эхээр дамжуулж аав болохыг санал болгожээ.

Тэрээр хамаатныхаа нэгэн бүсгүйг тээгч эх болохыг гуйж зөвшөөрүүлж чадсан ч шинжилгээгээр тэр бүсгүй тохирохгүй гэж гарчээ. Иймээс ээж нь түүнд туслахаар шийдсэн байна.

“Тэр надтай биологийн хувьд ямар ч холбоогүй. Тэр зүгээр л миний ач хүү. Ач хүү минь учраас би тээхдээ бүр ч илүү анхаарал халамж тавьсан” хэмээн залуугийн ээж Анна ярьжээ. Харин гей залуу 27 настай Кайл хүүгээсээ үнэнгийг нуухгүй, цаг нь ирэхээр бүхнийг хэлнэ гэв. Их Британид тээгч эхээр дамжуулж хүүхэдтэй болоход 12-15 мянган паундын зардал гардаг ажээ. Хүү одоо найман сартай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт