ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хилчид хилийн дэглэмийн долоон зөрчил илрүүлжээ

    2015 оны гуравдугаар сарын 2-9-ний өдрүүдэд хилийн дэглэмийн долоон удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэжээ. Тухайлбал, Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 4-нд ОХУ-ын талаас 11 сарлаг бэлчээрээр хил давж орж ирснийг буцаан гаргаж, ОХУ-ын талд мэдэгджээ. Мөн өдөр Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Д хил давсан зургаан үхрээ авахаар улсын хил зөрчөөд, буцаж ирэхдээ ул мөрөө балласныг хилийн манаа илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэжээ. Гуравдугаар сарын 5-нд Хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас нэг адуу хил давж ирснийг ХБЭТ-ийн туслагчийн хэмжээний уулзалтаар хүлээлгэн өгсөн байна. Гуравдугаар сарын 7-нд Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын талаас Увс аймгийн Тэс сумын иргэн П нэг хонио авах зорилгоор улсын хил зөрчөөд буцаж ирэх үед нь хилийн манаа саатуулж, хуулийн дагуу сануулах арга хэмжээ авчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй