ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Ялалтын буухиа” Монголд энэ сарын 30-нд ирнэ

    Агуу их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Ялалтын буухиа-2015” \Эстафета Победы-2015\ Мурманск хотоос 2015 оны 2-р сарын 2-нд гараагаа эхэлсэн билээ. “Победа-70” гэсэн бичигтэй цомыг ТУХН-ийн орнуудын хилийн цэргийн командлалын зөвлөлийн зохицуулах албаны орлогч дарга В.Савенко, Хилийн албаны ахмадуудын олон улсын холбооны зохицуулах зөвлөлийн орлогч дарга В.Отрощенко нар Мурманск хотод анх хүргэж ирсэн юм. Ийм нэртэй өөр нэг буухиа Брестээс нэгэн зэрэг гараандаа орсон байна.  Энэ хоёр буухиа өөд өөдөөсөө явж есөн улсын нутаг дэвсгэр дээгүүр 60 мянга гаруй километр замыг туулж ОХУ-ын Хилчдийн өдөр 5-р сарын 28-нд Хүндэтгэлийн уул \Поклонная гора\-нд өндөрлөх юм. Энэхүү буухиа 2015 оны 3 дугаар сарын 30-нд Монгол Улсын Дорнод аймгийн Эрээнцавын боомтод монголын хилчид хүлээн аваад 4 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт дээр ОХУ-ын хилчдэд хүлээлгэн өгнө.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй