ҮДБЭЧ-ын нүүр царай болсон гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг анхны нөхөр эмч залуугаасаа салснаас хойш 20 гаруй жил хүүтэйгээ амьдарч буй.
Тэрбээр дуучин У.Далантайтайг урлагт дөнгөж хөл тавьж байх үед “Сэтгэлийн үг” дууг хамтран дуулж, олны танил болгож байсан. Өдгөө нэр хүндтэй уран бүтээлч болсон тэд тухайн үед олны хэл ам, хов живэнд өртөж амьдралын жамаар тус тусын зам мөрийг хөөсөн.

Тэгвэл нийтийн дууны урлагт хослон дуулаачдын эхлэлийг тавьсан дуучид эргэн нэгдэж, уран бүтээлээ хамтарч хийх болов. Уран бүтээлийн шаардлагаар ойр ойрхон уулзалдах болсон гавьяатууд олонд гайхшрал төрүүлж, эртний дурлалаа эргээгээд сэргээх нь гэх бодол төрүүлээд буй.

Тэд саяхан хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаа шинэчлэн дуулж, цомог гаргахаар зэхжээ. Нэгэн үе бие биедээ дурлаж, тоонот гэрт толгой холбон амьдарч явсан дуучин залуус одоо нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг сайн найзууд болсон гэнэ.
Юутай ч хамтдаа дуулсан дууг нь олон жил сонсолгүй удсан олны сонорын тэд ийн хамтын уран бүтээлээрээ мялаалаа.Тэдний найз болж үлдэх, эвсэл ханьсаж амьдрахыг цаг хугацаа л харуулна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт