ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ази эрчүүд Чингис хаан нарын 11 удирдагчаас ”үүсэлтэй”

    Хүний генетикийн Европын сэтгүүлд Лэйсэстэрийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой судалгааг нийтэлжээ. Тодруулбал эрдэмтэд 5000 Азийн эрэгтэйн Y хромсомд судалгаа хийж орчин үеийн  Азийн залуус ерөнхийдөө эртний 11 эрэгтэйн хромсомыг өвлөж авсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл одоогийн Ази залууст эцэг өвгөдөөс дамжиж ирсэн нийтлэг 11 хромсом байгааг эрдэмтэд илрүүлсэн байна. Тэр дундаа эрэгтэй хүний 2 угсаа гарал илүү түлхүү ажиглагдсан  бөгөөд түүний нэг нь  Чингис хааны хааных,  нөгөөх нь манжийг үндэслэгч  Giogangga гэх хүний хромсом аж.

    Чингис хаан

    Giogangga 1582 онд нас барсан

    Лэйсэстэрийн их сургуулийн эрдэмтдийн  баг Чингис хаан болон Giogangga-н генетикийн гинжин холбоог нарийвчлан судлаад  11 хромсомын эзэд МЭӨ 2100 он болон МЭ 700 оны хооронд аж төрж байсан гэж дүгнэсэн байна. Багийн удирдагч профессор Марк Жоблинг, хамгийн залуу угсаа гарвал нь 1700 жилийн өмнө хөдөө аж ахуй эрхэлдэг, морьтон ард түмэн Y хромсомоо морины хүчээр хол, өргөн  уудам нутагт тарааснаас үүдэлтэй. Тэр уг гарал,  хромсомын эзэд олон  хүүтэй, олон эхнэр, бүсгүйтэй, хүү нар нь ч олон хүүтэй байж гениэ дамжуулсан” гэж ярьжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй