“Тусгай салаа” киноны Тевшингийн дүрээр анх олны хараанд өртсөн жүжигчин П.Баттөр өдгөө бол хүүхнүүдийн сонирхлын төв байгаа ганц бие, сайхан залуусын нэг. Тэрээр фитнессээр идэвхитэй хичээллэдэг, түүнийх нь үр дүн ч илтэд харагддаг нэгэн. Тусгай салаа кинонд тоглохоосоо өмнө ч тэрээр фитнессээр хичээллэдэг байсан бөгөөд хүрэл медаль хүртэл өвөртлөөд амжчихсан байсан гэдэг. Гэвч кинонд дүрээ амилуулахын тулд зориуд том хувцас өмсч бөгтийж, нурмайсан түүнийг хэзээдээ ийм гоё биетэй болчихов оо гэж гайхаж хүлээж авах нь бий. Жүжигчний завгүй ажлынхаа хажуугаар фитнесстээ явж эхнэр авах ч завгүй байгаа П.Баттөр, өөрийгөө ярвайсан байдалтай явж байвал бэлтгэлдээ ядарсных гэж ойлгоорой гэж тайлбарлана билээ.


Тэрээр нэг ах, нэг дүүтэй бөгөөд ихрийн өрөөсөн. Түүний ихрийг П.Баттамир гэдэг бөгөөд эрх зүйч мэргэжилтэй, гэр бүлтэй залуу байдаг ажээ.

“Миний ихэр их сайхан, царайлаг залуу байдаг .Их авьяастай, гарын дүйтэй. Нүдний шил энэ тэрийг бол гарын үзүүрт хийнэ шүү дээ. Миний амьдралын нэг хэсэг болсон амьдралын төлөө зүтгэж яваа залуу. Намайг бодвол айл гэрийн эзэн, хүүхдийн эцэг болсон сэргэлэн хүн дээ. Амь нэгтэй. Холдохоороо нэгнээ их санана, ер нь ихэр тавилан их сайхан” гэж тэрээр хэлсэн юм. Тэрээр ихэртэйгээ тийм ч адилхан биш ихрийгээ өөрөөсөө илүү царайлаг гэж тодорхойлсон юм.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт