ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фитнес клубэд юуг хийж болох ба болохгүй вэ?

    Орчин цагт эрүүл, зөв, зохистой амьдралын төлөө хүн бүр фитнест клубэд хичээллэх сонирхолтой болсон. Та ч бас хичээллэхээр шийдсэн бол фитнес клубэд биеэ авч явахдаа заавал мөрдөх ёстой энгийн хэдэн зүйлийг мэдээд аваарай. Танд хэрэг болно.

    Юуг заавал хийх ёстой вэ?

    • Фитнес клубд очихдоо заавал цэвэр ус авч яваарай. Дасгал хийх үед ам их цангаж, ус уух шаардлагатай болдог.
    • Алчуур авчрахаа мартаж болохгүй. Дасгал хийсний дараа хөлс их гардаг. Үе үе хөлсөө арчсанаар та цэвэр, цэнгэг байдлыг мэдрэх болно.
    • Та өөрийн биед тохирсон тав тухтай байлгах спорт хувцас сонгож өмсөх хэрэгтэй. Гэхдээ тэр хувцас нь хэтэрхий задгай байж болохгүй. Эмэгтэйчүүд клубэд ирэхдээ заавал хөхний даруулга зүүсэн байх ёстой.
    • Хөлд эвтэйхэн гутал сонгоорой. Хүмүүс ихэнхдээ зөөлөн зузаан ултай гутал, пүүз сонгодог. Үнэндээ зузаан гэхээсээ илүүтэй нимгэн, хавтгай ултай шаахай нь дасгал хийх үед таны биеийн жинг хөлийн тавхайд тэнцүү хуваарилахад тус болдог.
    • Та төхөөрөмжин дээр дасгал хийсний дараа цаасан алчуураар арчиж байгаарай.  Клубэд олон хүн таны дасгал хийсэн төхөөрөмж дээр дараа нь дасгал хийх тул энэ үйлдэлд тань талархах болно.
    • Гантелиа хэрэглэчихээд байранд нь буцааж тавиарай. Хэрэв та буцааж тавихгүй бол дараагийн хүн чинь тэр гантелийг хайж бага зэрэг замбараагүй байдал үүсч мэднэ.
    • Асуухаас бүү ай. Ямар нэг зүйлийг сурах цорын ганц арга бол асуух юм шүү. Тиймээс эргэлзэлгүй төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар асууж байгаарай.

    Хийж болохгүй зүйлс юу вэ?

    • Та дасгал хийж байгаа хүнтэй ярьж болохгүй. Зарим хүмүүс дасгалын үеэр өөрийн жингээс 2-3 дахин илүү ачаалал авсан байдаг. Энэ үеэр тэдний анхаарлыг сарниулвал гэмтэж, бэртэх болно. Хэрэв та туршлагатай тамирчнаас юм асууя гэвэл дасгалаа хийж дууссаных нь дараа хандаарай. Ер нь хүмүүс өөрсдийн туршлагаас бусадтай хуваалцах дуртай байдаг.
    • Төхөөрөмжийг ганцаараа эзэгнэж болохгүй. Амраад дахиад үргэлжлүүлэн дасгалаа хийх нь маш их үр дүнтэй байдаг. Клубэд ганцаараа та хичээллээгүй гэдгийг санах хэрэгтэй. Таныг төхөөрөмжин дээр дасгалаа хийж дуусахыг өөр нэгэн хүлээж буйг санаарай.  
    • Та бусдын биеийн онцлогийг мэдэхгүй тул яаран бүү зөвлөөрэй. Анх удаа клубэд явж буй хүмүүс таны зөвлөгөөг даган дасгал хийх гэж байгаад хэт их ачаалал авч гэмтэж мэднэ.   
    • Штанг өргөх гэх мэт ямар нэгэн төхөөрөмжин дээр дасгал хийж буй хүнд та тусалж буй бол заавал дуустал дэргэд нь байгаарай. Орхиж явж болохгүй. Үүнээс үүдэн таны туслалцаатайгаар дасгал хийж байсан хүн ганцаараа хийх гээд гэмтэл авч болзошгүй.

    Та чийрэгжүүлэлттэй холбоотой зөвлөмж илүү их мэдэхийг хүсч байвал фитнесийн багш Кэти Хайзерын www.lifteatlovesleep.com сайт руу хандаарай.

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй