Олон Улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Таны мэдлэг туршлага Монголын хөлбөмбөгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө миний бие болоод ОУХБХ-ны зүгээс тусалж дэмжихэд бэлэн.
Цаашдын хамтын ажиллагаа болон хөлбөмбөгийн спорт болон түүний удирдлагатай хамаарах аливаа холбогдох асуудлаар ярилцахыг хүсвэл ОУХБХ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” хэмээн дурдсан байна. МөнАзийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Япон, Кувейтийн Хөлбөмбөгийн Холбооноос баяр хүргэсэн захидал ирсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт