ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХАА-н мэргэжилтэн, оюутнуудыг Беларусь улсад сургана

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах байнгын механизмыг бий болгох, үр үржүүлэх салбарт хамтран ажиллах саналыг тавив.

    Беларусийн элчин сайд С.Чепурной тус улсаас газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мах, сүү бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр барих зэрэгт хамтран ажиллах асуудлуудыг санал болгов. Мөн түүнчлэн Беларусийн “Арид Грөү” ХХК Монголд био бордоо нийлүүлэх сонирхолтой байгаа тухай мэдээллээ.

    Мөн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, оюутнуудыг харилцан сургах, давтан сургахад хамтран ажиллахаар талууд тохиролцжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй