ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаг урагшлуулахын сөрөг 7 нөлөө

    1. Бие шинэ цагтай зохицож чаддаггүй

     Людвиг Максимлианы Их сургуулийн эрдэмтэн Тилл Роенеберг “Нарны гэрлийг боломжтой үед нь түлхүү ашиглахаар ийм шийдвэр гаргалаа гэж тайлбарладаг ч үнэндээ энэ нь хүмүүсийн хийрхэл төдий зүйл. Биологийн  цаг гэж бие организмийн үүсэлтэй чацуу хуучны цаг байхад нийгмээс цагийг өөрчлөх гэж оролдох нь дэмий хэрэг” гэж хэлжээ. Судалгаагаар намар цагийг өөрчлөхөд бие харьцангуй амархан зохицдог ч харин хавар хүлээж авахдаа тун тааруухан  байдагийг тогтоожээ.

    2. Унтах хугацаа, чадварт нөлөөлдөг

    2006 онд Финландад цагийг өөрчлөх нь хүний унтах хэмнэлд хэрхэн нөлөөлдөгийг 10 өдрийн турш судлахад хүмүүсийн унтах хугацаа нэг цаг орчмоор багасч, унтах чадвар 10% буурсан дүн гарчээ.

     Эрдэмтэд 2010-2013 онд Мичиганы эмнэлэгийн өвчтөнүүдийн түүхэд судалгаа хийхэд цаг урагшлуусан өдрийн дараагийн Даваа гарагт жирийн даваа гарагаас 25 хувь илүү зүрхний шигдээс өвчин тохиолдож байжээ. Хамгийн сонирхолтой нь ийм үзэгдэл бусад гарагуудад анзаарагдаагүй бөгөөд хаврын улиралд цагийг урагшлуулсан тохиолдолд даваа гарагт ийм үзэгдэл зонхилон  гарч байсан байна. Шведэд хийсэн бас нэгэн судалгаагаар гуравдугаар сард цаг урагшлуулахад түүний дараагийн гурван долоо хоногт зүрх судасны өвчлөл өссөн дүн гарсан байна. Тиймээс эрдэмтэд унтах хэвийн горимыг алдагдуулж цагт гэнэтийн өөрчлөлт оруулах нь зүрх судасны өвчлөлийг сэдрээдэг гэж дүгнэжээ.

    4. Эмзэг хүмүүс амиа хорлох нь нэмэгддэг

    Австралийн судлаачдын 2008 оны судалгааны дүн бас л сонирхолтой баримтыг ил болгожээ. Тэд 1971-2001 онд болсон амиа хорлолтуудын нөлөөллийг шинжилсэн байна. Ингэхэд цагийг өөрчилсний дараагийн долоо хоногт бусад цаг үетэй харьцуулахад эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт ихэсчээ. Эндээс сэтгэл зүйн  хувьд эмзэг, хямралтай хүмүүст цагийг өөрчлөх давхар хямрал болдог гэж дүгнэсэн байна.

    5. Ажлын байран дээрх гэмтэл бэртэл нэмэгдэнэ

    Applied Psychology” сэтгүүлд цагийг урагшлуулсны дараа ажлын  байран дээрх гэмтэл бэртэл ихэссэн гэсэн судалгааг нийтэлжээ. Ялангуяа даваа гарагийн өглөө нэг цагийн нойроо авч чадаагүй ажилчид нэлээд хүндээр бэртэж гэмтсэн тохиолдол ажиглагдсан  байна. Харин намар цагийг ухраасан үед энэ тал дээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй аж.

    6. Шалгалтын сул дүн

    Дунд сургуулийн сурагчид, овутнуудад ч цагийн өөрчлөлт таагүй нөлөө үзүүлдэг аж. Цагийн өөрчлөлтийн дараа сурагчид шалгалтандаа тааруу дүн үзүүлдэг гэж судлаачид дүгнээд эдийн засгийн жаахан үр ашгаас давсан сөрөг нөлөөтэй гэж үзжээ.

    7. Ядарсан үед ажлын цагийг хийдүүлдэг

      2012 оны судалгааны дүн бас нэгэн хачирхалтай зүй тогтлыг илрүүлжээ. Тодруулбал, цагийн өөрчлөлтөөс болж бие  махбодь ядарсан үедээ хүмүүс ажлын цагаа хийдүүлж илүү ихээр интернетээр хэсдэг байна. Хавар интернет хэрэглэгчдийн тоо эрс өсдөг нь ч үүнтэй холбоотой гэж судлаачид үзжээ.
     
     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй