
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу НМХГ зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүм Гүм” нэрийн “их эрсдэлтэй” ангилалд хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгааг тогтоожээ.
Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд барилгын материал, аж ахуйн болон гоо сайхны худалдаа, хумсны маникур зэрэг зөвшөөрөгдөөгүй цэгт борлуулдаг, шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй худалдаалагдаж байжээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн шийтгэврийн арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хил, гүний хяналтыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хот дахь гаалийн газар, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны төрийн бус байгууллагад хамтран ажиллах чиглэлээр албан тоот хүргүүлээд байна.
Худалдан авагч, хэрэглэгчдэд нярай хүүхдийн хоол тэжээлийг худалдан авахдаа баталгаатай хүнсний сүлжээнээс эрүүл ахуй, хадгалалтын горим хангагдсан нөхцөлд хаяг, шошго, баглаа боодол, шинжилгээний сорилтын дүнг баталгаажуулсан дагалдах баримтыг нягтлан шалгаж, худалдан авахыг НМХГ-аас зөвлөж байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт