
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “21 худалдааны төв”-д гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.
Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулснаар 5 давхарт байсан 0,8 – 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид хүлээлгэн өгсөн байна. Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй байсан. Одоогоор гал түймэр бүрэн унтарсан ба гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт