ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Плэй оффт өрсөлдөх багуудын тоглолт 16-нд эхэлнэ

    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн плэй оффт өрсөлдөх найман баг тодорлоо. II тойргийн сүүлийн тоглолтод хожигдол хүлээсэн “Сентоза арслангууд” тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов.

    Тэдний хувьд “СБЛ Хасын Хүлгүүд” багийг хожсон тохиолдолд VIII байрт бичигдэх байсан ч 69:82 онооны харьцаагаар ялагдлаа. Тэгвэл хүснэгтийн  VIII байрт  бичигдэж буй  “Хан талстын ирвэсүүд” плэй оффт шалгарч “Сентоза арслангууд” сүүлчийн боломжоо ашиглаж чадалгүй лигийн тэмцээнийг өндөрлүүллээ.

                             ПЛЭЙ ОФФТ ӨРСӨЛДӨХ НАЙМАН БАГ

    2014-2015 оны Үндэсний супер лигийн нээлт өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нд СТО-нд болсон. Анх удаагаа 11 баг өрсөлдсөнөөс хоёр тойргийн нийлбэр дүнгээр найман баг плэй-оффт өрсөлдөх эрх авав. Плэй-оффт “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” баг шалгарлаа. Харин “Сентоза арслангууд” ес, “Гэгээн хангай лидер” зургаа, “Хэнтий Чингис Сити” баг дөрвөн хожил авч шилдэг наймын төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм. Плэй оффт өрсөлдөх найман багийн дөрөв нь өнөөдөр II тойргийн сүүлийн тоглолтоо хийж, байрлалын төлөө өрсөлдөх юм.

     Супер лигийн маргаашийн тоглолтын хуваарь

    III.11 Лхагва

    16.00 цаг: “Дундговь Альянс Тех харцага” vs “Хэнтий Чингис Сити”

    18.00 цаг: “Мон-Алтиус Мадимос шонхорууд” vs “Их өргөө аравтууд”

    20.00 цаг: “Дорнод Танан гарьд” vs “Гэгээн хангай лидер”

    Үндэсний супер лигийн плэй оффын тоглолтууд гуравдугаар сарын 16-нд СТО-д эхэлнэ.

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй