ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийтийн тээврийнхэн ажил хаялтаа зогсоолоо

    Улаанбаатар хотын 31 чиглэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг Зорчигч тээврийн нэгтгэлийн I, II, III баазын ажилчид тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдээд байсан.

    Тэгвэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилчид өнөөдөр ажил хаяхад бэлэн байсан ч захиргаанаас цалин хөлс нэмэгдүүлэх тал дээр МҮЭХ-той зөвшилцөх болж ажил хаяхаа зогсоох шийдвэр гаргаж, нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжлээ.

    МҮЭХ-ны зохион байгуулагч Н.Болдсайхнаас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргаанаас энэ сарын 9-нд ажилчдын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа зогсоох шийдвэр гаргаж өгнө үү хэмээн хүсэлт тавьсан. Бидний хувьд энэ долоо хоногт дахин хэлэлцээрийн ширээнд сууж, үндсэн цалингийн хувийг 40+25 хувь болгон нэмэгдүүлэх талаар ярилцах юм. Хэрвээ гэрээ амжилтгүй болбол дахин ажилт хаялт зарлана” гэжээ. Нийтийн тээврийн жолооч, кондукторууд үндсэн цалингийн 40 хувь гэж 450 мянган төгрөг авдаг аж.

                                                                                                                          Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй