ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хямарсан Венесуэл хүнсээ хурууны хээ уншуулж худалдана

    Эдийн засаг нь хямарч хүнс барааны хямралд орсон Венесуэл улс арга ядсан бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Тус улсад өнгөрсөн жилээс хүнсний бүтээгдэхүүн хомсдож, дэлгүүрт дугаар үүсэх болсон тул  томоохон хүнсний дэлгүүрүүд худалдан авагчдын хурууны хээг авахаар болсон байна. Ингэх нь хүнсийг их хэмжээгээр авах, дараалал үүсэхийг болиулна гэж тус улсын удирдлага төлөвлөсөн байна. Тус улсын  Ерөнхийлөгч Н.Мадуро дээрх шийдвэрийг дэмжсэн бөгөөд хурууны хээ авдаг 20 мянган  төхөөрөмжийг суурилуулахаар болжээ.

    Венесуэлийн Колумбитай залгаа хилийн ойролцоо хүнсний бүтээгдэхүүн хулгайгаар хил давуулах нь түгээмэл  болсон байна.  Тус улсын хямралд газрын тосны үнийн уналт сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ эрх баригчид хүнсний хомсдолд сөрөг хүчнийхнийг буруутгаж зориуд хомсдол үүсгэж үнэ хөөрөгдсөн гэж үзэж байгаа юм. Тус улс Өмнөд  Америкийн хамгийн өндөр инцляцитай улм  болоод буй бөгөөд Венесуэлийн нийслэл Каракас хотын ихэнх дэлгүүрүүдэд мах, будаа, гурил, гоймон, шоколад болон шампунь, шүдний оо зэргийн үнэ 40-50 хувиар нэмэгдсэн байна.  

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй