ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    I, II, III автобус баазын ажилчид ажил хаялт зарлажээ

     Өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн I, II, III баазын ажилчид тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлахаар болсноо мэдээллээ. Эдгээр бааз 31 чиглэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж.

    Ажил хаялт зарлах болсон шалтгааныг Зорчигч тээврийн үйлдвэрчний хорооны дарга М.Гэрэлчулуун тайлбарлахдаа "Хамтын тарифын хэлэлцээрээр ажилчдын цалингийн 70 хувь нь үндсэн цалин, 30 хувь нь нэмэгдэл цалин байхаар заасан байдаг. Гэтэл одоо 40 хувь нь үндсэн цалин 60 хувь илүү болчихсон байна. Илүү цагаа авахын тулд шугамын төлөвлөгөө хэт өндөр тавьдаг. Тиймээс энэ тал дээр хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй учраас шийдэх хүртэл ажил хаялт зарлахаар болсон" хэмээн өгүүлжээ.

    Зам тээврийн яамнаас хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн тээврийн газар, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, төрийн захиргааны байгууллага, ажил олгогчдод чиглэл хүргүүлсэн ч өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа тул ийн ажил хаялт зарлаж байгаа гэнэ. Харин энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн I баазынхан “Ажил хаялт хийх мэдээлэл ирсэн.

    Бид үүргийнхээ дагуу нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар гуравдугаар бааз 90 хувьтай ажилдаа гарна гэсэн гарын үсэг зурсан байна. Бусад баазууд 23.00 цагийн үед ажилд хэдэн хүн гарах нь тодорхой болно. Ажил хаялтаас үүдэн үйл ажиллагаа доголдохгүй” гэсэн тайлбарыг өгч байна.

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй