ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Дэлхийн цирк Монголд 2015”-ын тасалбар худалдаанд гарлаа

    Хүний санаанд багтамгүй сонин, содон үзүүлбэрийг нэгэн тайзнаа нэгтгэсэн “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарлаа. Тоглолтын тасалбар суудлын байршлаас хамааран 15000, 20000, 30000 төгрөгийн үнэтэй. Монголын үндэсний циркт байрлах касс болон 19001950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авах боломжтой.

    Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног л саатаж, гайхам үзүүлбэрүүдээ тоглох юм.  

    БНАСАУ-ын агаарын нисэлт, АНУ-ын илбэчид,   БНХАУ-ын “Үхлийн цагариг”, Вьетнамын аварга могой, матар гээд 12 орны 60 гаруй жүжигчин оролцох энэ тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох гэнэ. Тоглолтыг MCS FANTA брэнд ивээн тэтгэж байгаа тул тасалбарт бүрт ундаа бэлэглэх юм билээ.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй