ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХААИС-ийн тамирчид волейболын төрөлд илүүрхлээ

    Оюутны “Универсиад” их наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн волейболын баг тамирчдаа ХААИС-ийн удирдлага өнөөдөр  хүлээн авч, баяр хүргэлээ.

    Спортын 13 төрлөөр зохиогдож буй тус наадмын Волейболын тэмцээн энэ сарын 02-07-нд болж, 27 их, дээд сургуулийн 300 гаруй оюутан тамирчин оролцсоноос Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн баг алтан медаль, эрэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртэж, багийн дасгалжуулагч С.Амгаабазар шилдэг дасгалжуулагч, эмэгтэй багийн тамирчин Б.Энхзаяа /ИТС/ шилдэг тоглогчоор шалгарав.


    Багийн нийлбэр дүн
    I байр ХААИС
    II байр ШУТИС
    III байр МУИС
    тус тус эзэллээ.
    Өнгөрсөн хугацаанд ХААИС-ийн волейболын эрэгтэйчүүдийн баг Оюутны аварга шалгаруулах тэмцээн, “Универсиад” Их наадамд долоон  удаа тэргүүн байр, долоон удаа дэд байр, нэг удаа гуравдугаар байр эзэлсэн амжилттай.

    Харин эмэгтэйчүүдийн баг эдгээр тэмцээнээс нэг алт, гурван  хүрэл медаль хүртэж байв. Мөн жүдо бөхийн тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн 14 жинд 54 сургуулийн 350 гаруй тамирчин оролцож авхаалж самбаа, хүч чадлаа сорив. ХААИС-иас 11 жинд 11 тамирчин оролцсоноос Агроэкологийн сургуулийн оюутан М. Баяртуул 63 кг-ийн жинд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр VII байранд шалгарсан амжилт үзүүллээ.
    Багийн дүн
    I байр ҮБТДС
    II байр МУБИС
    III байр МҮИС
    /Монголын Үндэсний Их Сургууль/ тус тус эзэлсэн юм.
    Жүдо бөхийн тэмцээнд оролцсон оюутан тамирчдыг Бие, бялдар хүмүүжлийн тэнхмийн багш Я. Алтангэрэл дасгалжуулан оролцсон юм.
    Монголын Оюутны Спортын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Универсиад” их наадам өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд ирэх  тавдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх юм.

                                                                                                                                     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй