ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жингээ барихын тулд зайлшгүй мэдэх гурван зүйл

    АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн эрүүл мэндийн талаарх тайланд хэрхэн жингээ барих, жин хасах талаар сонирхолтой баримт дурдсаныг товчлон хүргэж байна. Жингээ хэвийн хэмжээнд барихад доорх гурван зүйл маш чухал болохыг онцолжээ.  

    Идэвхтэй байдал

    Америкийн төслийн ажилтнууд эрүүл амьдралын хэв маягийг тогтоох зорилгоор 44-55 насны эмэгтэйчүүдийг хоёр бүлэгт хуваан таван жилийн турш судалсан байна. Эхний бүлэгт  алхах, дугуй унах зэрэг энгийн дасгал хийдэг, хоол хүнсний талаар зөвлөгөө авдаг эмэгтэйчүүдийг багтаасан байна. Хоёр дахь бүлэгт хэвийн амьдралаар амьдрагч эмэгтэйчүүдийг хамруулжээ.

    Судалгааны дүнгээр эхний бүлэгт хамрагсдын 55 хувь нь ямар нэгэн жин нэмээгүй, суурь жин нь хэвээр байжээ. Харин хоёр дахь бүлгийн эмэгтэйчүүдийн 26 хувь нь л жингээ хадгалсан байна. Үүнээс гарах дүгэлт нь идэвхтэй амьдрал нь таргалалтаас сэргийлдэг аж. Тиймээс алх, алх. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж занших хэрэгтэй.

    Нийгмийн харилцан үйлчлэл

    Нийгмийн харилцан үйлчлэл нь биеийн жингээ хэвийн хэмжээнд барихад тусалдаг байна. Энэ тухай Английн “New England Journal” сэтгүүл дээр гарсан 1971-2003 оныг хүртэлх хугацаанд 12.067 хүнийг хамруулсан судалгааны дүнгээс харж болох юм. Уг судалгаагаар жин нэмэх нь бусдад халдварладаг бөгөөд өөрөөр хэлбэл нэг хүнээс нөгөө хүн рүү яг л ханиад шиг дамждаг болохыг тогтоосон байна.

    Судлаачдын тогтоосноор таргалалтын 57 хувь нь найз нөхдийн харилцаанаас үүдэлтэй гэнэ. Үүнд мөн ах, эгч, дүү нар ч нөлөөлдөг байна. Тухайлбал эхнэр эсвэл нөхрийн аль нэг нь жин нэмсэн бол нөгөө нь адилхан жин нэмэх магадлал 37 хувиар өсдөг ажээ. Үүнээс дүгнэхэд таны найз, хамаатан садан идэж байхад та тэднийг дагаж идэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

    Зууш бол урлаг

    Хоолны оронд зуушийг түлхүү хэрэглэх нь жингээ барих, мөн турахад маш сайн нөлөөтэй болохыг "Америкийн сувиллын холбоо”-ны сэтгүүлд дурджээ. Тэд турахад тань зууш хувь нэмрээ оруулах болно гэж заасан байна.

    Тус сэтгүүлээс зарласан судалгааны турах хөтөлбөрт илүүдэл жинтэй эмэгтэйчүүд оролцжээ. Өдөр бүр 2-3 удаа зууш идсэнээр илүүдэл жинтэй тэдгээр эмэгтэйчүүдийн 97 хувь нь жин хассан болохыг тогтоожээ. Тэгэхээр хамгийн үр дүнтэй турахад тэдэнд хөнгөн зууш нөлөөлсөн гэсэн үг юм. Та тогтмол өглөө идэх байсан хоолныхоо оронд хөнгөн зууш хэрэглэвэл илүүдэл жингийнхээ 7 хувийг, өдрийн хоолныхоо оронд мөн зууш хэрэглэснээр илүүдэл өөх тосныхоо 11 хувийг хасах боломжтой ажээ.

    Нууц нь юу юм бэ? Та өдөрт хэрэглэх хоолныхоо оронд өглөө, өдөр, орой дурын гурван хөнгөн зууш идэж байх хэрэгтэй. Аль болох өөрөө хийж идвэл бүр сайн. Өлсөж байсан ч хоолны энэ дэглэмийг барихад та илүүдэл жингээсээ салах болно. Гэхдээ таны хэрэглэх зууш уураг, нүүрс ус бага агуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүхэл үрийн тариа, бага илчлэгтэй сүү, сүүн бүтээгдэхүүн, туранхай махнаас бүрдсэн байх ёстойг анхаараарай.  

    Эх сурвалж: www.epochtimes.ru

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй