ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Одон орончид “Gliese 581d” гаригаас дохио хүлээж авлаа

    “Gliese 581d” гариг дээр амьдрал байх магадлал өндөр гэдгийг шинэ судалгаа харуулжээ

    Их Британийн нийслэл Лондонгийн “Queen Mary”-гийн Их сургуулийн одон орон судлаачид тун сонирхолтой мэдээллийг дэлгэлээ. Тэд манай дэлхийгээс 20 гэрлийн жилийн зайтай орших “Gliese 581d” гаригаас өнгөрөгч хагас сайн өдөр үл мэдэх дохио хүлээж авснаа мэдэгдэв. Эрдэмтэд энэхүү дохиог хэн нэгэн тус гаригаас санаатайгаар илгээж байна гээд “Gliese 581d” гариг дээр дэлхийтэй адил амьдрал байж болох нотолгоо нь энэ юм гэж үзсэн байна.   

    Тус гаригаас ирэх анхны дохиог нэлээд хэдэн жилийн өмнө эрэдмтэд илрүүлсэн бөгөөд огторгуйн орон зай дахь солбилцол, соронзон цацрагийн үр дүнд бий болсон дуу чимээ гэж үзэн төдий л ач холбогдол өгөөгүй юм. Харин хэдэн сарын өмнөөс эрдэмиэд энэхүү дохиог дахин дахин давтамжтай илгээж буйг тогтоож улмаар тайлах гэж оролдох болжээ.

    “Gliese 581d” гаригийн огторгуй дахь байрлал

    Анх 2007 онд Швейцарь улсын одон орон судлаач Стивен Удри “Gliese 581d” гаригийг нээж, нээгдсэн даруйдаа амьдрал бий эсэх тухай маргаан өрнөсөн юм. Дэлхийгээс хоёр дахин том хэмжээтэй, газар нутаг нь ихэвчлэн уулархаг тус гариг дээр амьд организм оршин байх таатай нөхцөл боломж бүрдсэн гэж эрдэмтэд үздэг ажээ.

    Амьдрахад тохиромжтой гаригууд гэсэн каталогид эрдэмтэд сансар огторгуй дахь 23 обьектыг багтаагаад байгаа юм.

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй