“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс эрлийз монгол морьдыг тусад нь уралдуулахаар нарийвчилсан журам батлан нэр бүхий эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй үүлдэрлэг байдлаар ялгах ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ.
Үүлдэрлэг байдлаар ялгах ажлын хэсгийн хараат бус байдал, бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс морьд уралдсаны дараа хасахгүй байхаар журамласан боловч тус “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай нэр бүхий уяачдаас гомдол санал ирсэн аж.
ММСУХ-ноос дээрх гомдол саналыг судлан үзээд “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд түрүүлж айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүлдэрлэг байдлаар ялгах ажлын хэсэг дээрх хоёр насанд түрүүлж айрагдсан морьдын үүлдэрлэг байдлыг дахин нягталсны дараа албан ёсны жагсаалт дахин гаргахаар болжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт