ОХУ-ын сөрөг хүчний лидер Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн 6 хүнийг хууль хяналтынхан саатуулжээ. Тэгвэл энэ хэрэгт сэжигтнээр татагдсан 6 дахь эрэгтэй цагдаагийн газар ирсний дараа өөрийгөө хөнөөсөн байна. Тэрээр баривчлах тасаг дотор гар бөмбөг шидэж өөрийгөө дэлбэлжээ.
Сэжигтнүүдээс хамгийн их анхаарал татаж буй нь хэргээ хүлээгээд байгаа Заур Дадаев юм. Өмнө нь Чечений цагдаагийн газарт ажиллаж байсан тэрээр Оросын Дотоод хэргийн яамны батальонд дэд захирагчийн албыг арван жил хашсан байна. Албан үүргээ онц сайн биелүүлсний улмаас тэрээр “Оросын эх оронч” хэмээх алдарыг хүртэж байжээ. Бас нэгэн сэжигтэн болох Анзор Губашев нь өмнө нь Оросын Аюулгүйн албанд хамт ажиллаж байжээ.

Дээрх хоёрыг аллагын хэрэг зохион байгуулж, үйлдсэн хэмээн буруутгаж байгаа бөгөөд тэднээс гадна гурван хүнийг байцааж байгаа юм.
Сэжигтнүүд одоогоор захиалагчийн тухай ам нээгээгүй байна.
Мөн Немцовын хэрэгтэй холбоотойгоор Чеченийн удирдагч Рамзан Кадыровын инстаграмддаа бичсэн мэдэгдэл анхаарал татаж байна. Тэрээр Заур Дадаев бол муслимын үнэнч сүсэгтэн. Францын Чарли Хебдо сонинд гарсан зураг болон түүнтэй холбоотой санал сэтгэгдлүүд түүнийг ч бас уурлуулсан гэж тэрээр бичжээ. Үүнээс өмнө хууль хяналтынхан исламын цэргүүд Немцовыг алсан байж магадгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Чарли Хебдо-д гарсан зурагтай холбоотойгоор 12 хүний амь насыг хөнөөсөн хэрэг Францад гарахад Немцов өөрийн байр сууриа илэрхийлж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт