Хойд хөршийн Санкт-Петербург хотод болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын бөхчүүд хүрэл медалийн болзол хангав.
ОХУ-ын дараагаар хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн манайхан хүрэл медалийн төлөө АНУ-ын хүчирхэг багтай учраа таарсан ч 5:3-аар буулган авсан.
Эхний дөрвөн барилдааны дараа хоёр багийн хожлын харьцаа 2:2-оор тэнцүү явсан ч дэлхийн аварга С.Цэрэнчимэд, С.Батцэцэг, ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар дараалан ялалт байгуулснаар ялах нь тодорхой болсон юм.
Дэлхийн цомын шигшээ барилдаанд ОХУ, Японы баг өрсөлдөж, Ази тивийн төлөөлөгчид 5:2-оор илүүрхэн ялж аваргаллаа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт